Олон улсын уран илтгэгчдийн 15 дугаар тэмцээний цомыг П.Нямцэцэг авчээ

Олон улсын уран илтгэгчдийн 15 дугаар тэмцээний цомыг П.Нямцэцэг авчээ

Олон улсын уран илтгэгчийн тэмцээн энэ удаа 1000 гаруй жилийн түүхтэй Мастерсхаузен хотод зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн удирдлага дор өнгөрсөн долоо хоногт болсон байна.  

Эцсийн шатанд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 15 орны 127 авьяаслаг илтгэгчид өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн Архангай аймгийн уугуул, Zezge Life and Love Coach нэрээр олноо танигдсан Пүрэвсүрэнгийн Нямцэцэгийн герман хэлээр тавьсан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл шагналт байрт орж, цомын эзэн болжээ.Энэхүү олон улсын уран илтгэгчдийн тэмцээн нь сорилт, өрсөлдөөнтэй төдийгүй илтгэгчид ердөө дөрвөн минутын дотор хамгийн товч тодорхойгоор шүүгч шинжээчдийн багийн сэтгэлийг хөдөлтөл сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах шалгууртай аж.

П.Нямцэцэг илтгэлээ “Хайр гэж юу вэ, хайрын жинхэнэ мөн чанарыг олж мэдэрч чадсан гэдэгтээ чи өөртөө бат итгэлтэй байна уу?” хэмээх асуултаар эхлүүлсэн агаад тэрбээр өөрийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн байна.

Хайр ба хариу нэхээгүй хайрт бүх хүн суралцах боломжтой гээд өөрийн болон бусдын амьдралд хайрын гэрэл түгээгч, аз жаргалтай амар амгалан ээж болсон тухайгаа үгийн хүч, сэтгэлийн хөдлөл биеийн хэлээр шүүгчдийн сэтгэлд хүртэл хүүрнэж чаджээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч Жосуа Лауфер түүний илтгэл “үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, нулимсаа арчих хүртэл сэтгэлийг нь хөндөж, уран үгийн сангаар баяжуулан, амьдралыг бүхэлд нь ухааруулж чадлаа” хэмээн дүгнэжээ. Zezge Life and Love Coach буюу П.Нямцэцэг нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд хараат бус, нүдний түвшний харилцааны соёлд суралцсан хүчирхэг эмэгтэй байх арга замыг сургалтаараа заадаг байна.Мөн жил бүрийн 12 дугаар сард “Уцаарын мацаг” сургалтынхаа хүрээнд хандив цуглуулан хэрэгцээт байгууллагуудад түгээдэг сайн үйлсийн аян хийдэг уламжлалтай ажээ.