Монголын CU сүлжээ дэлгүүрүүдэд "YG"-ийн уран бүтээлчдийн цомог болон нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулж эхэлнэ

Монголын CU сүлжээ дэлгүүрүүдэд "YG"-ийн уран бүтээлчдийн цомог болон нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулж эхэлнэ

“YG PLUS” болон “BGF Retail” компаниуд хамтран дотоод болон гадаадын CU сүлжээ дэлгүүрт K-pop маркетингийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Тодруулбал, Дотоод болон гадаадын CU сүлжээ дэлгүүрүүдэд "YG" энтертаймэнтийн уран бүтээлчдийн цомог болон нэрийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхэлнэ гэсэн үг. Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн шүтэн бишрэгчдэд YG-ийн контент болон шинэ К-соёлыг сурталчлах, таниулах боломжийг олгохоор төлөвлөж байгаа аж.

"BGF Retail" нь Солонгост 17 мянга гаруй, Монгол Улсад 200 гаруй CU сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг компани юм.

Хоёр компани "YG" энтертаймэнтийн уран бүтээлчдийн оюуны өмчийн эрхийг ашиглан к-поп концепцийн CU дэлгүүр байгуулах, хилийн чанад дахь CU сүлжээ дэлгүүрүүдэд "YG" энтераймэнтийн цомгийг худалдан борлуулах, уран бүтээлчдийг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллана гэжээ.

Сонирхуулахад, "YG PLUS" нь уран бүтээлчдийн зохиогчийн эрхэд суурилсан хөгжим болон нэрийн бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн контентыг үйлдвэрлэх, түгээх зорилготой байгууллага юм.