Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулахаар болжээ

Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулахаар болжээ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагнал бологож Тоёота брэнд нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай хэрэгцээт сургуульд нэн хэрэгцээ шаардлагатай цахилгаан шатыг суурилуулж өгөхөөр болжээ.

“Тоёота Мотор Корпорац” компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг. Үүний дөрөв дэх үзүүлэлт болох чанартай боловсролыг дэмжих зорилгод үндэслэн боловсролын салбар руу чиглэж, нийгмийн хариуцлага, суралцагчдын аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулах, тэгш хамруулах зорилгоор ийн шийдвэрлэжээ.