"Ерөнхийлөгч асан М.Саакашвилиг Украинд шилжүүлж, эмчилгээ хийлгэх"-ийг В.Зеленский Гүржийн эрх баригчдад уриалжээ

"Ерөнхийлөгч асан М.Саакашвилиг Украинд шилжүүлж, эмчилгээ хийлгэх"-ийг В.Зеленский Гүржийн эрх баригчдад уриалжээ

Гүржид 2007 онд  болсон эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд тус улсын хууль сахиулагчид усан буу, нулимс асгаруулагч хий ашиглаж 360-600 хүнийг шархадуулсан гэдэг. Энэхүү үйл явдалд буруутгаж Гүржийн ерөнхийлөгч асан М.Саакашвилиг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, хорьсон байдаг. 

Харин өчигдөр /2023.07.03/ М.Саакашвилигийн эрүүл мэнд маш хүнд Тбилиси хотын шүүхийн хуралдаанд оролцож байгаа гэх мэдээлэл олон нийтэд ил болсон. Иймд өнөөдөр /2023.07.04/ Украины ерөнхийлөгч В.Зеленский Гүржийн эрх баригчдаас М.Саакашвилиг Украинд эмчлүүлэхийг уриалж, Гүржийн Элчин сайдад дуудахыг ГХЯ-ндаа даалгажээ. 

Тэрээр, “яг одоо Орос Гүржийн эрх баригчдын гараар Украины иргэн Михаил Саакашвилигийн амийг хөнөөж байна. Михаил Саакашвилийг шаардлагатай эмчилгээ, асаргаа сувилгаагаар Украинд хүлээлгэн өгөхийг Гүржийн эрх баригчдад дахин уриалж байна" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news