Зүрх мартахгүй төслийн хандивын өдөрлөг болж, нийт 24 сая 287 мянган төгрөг цугларчээ

Зүрх мартахгүй төслийн хандивын өдөрлөг болж, нийт 24 сая 287 мянган төгрөг цугларчээ

Зүрх мартахгүй төсөлд хандив босгох өдөрлөгийг Маханд дуртай мангасууд групп Б.Болдсайхан эмчтэй хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Маханд дуртай мангасууд группийн санаа нийлсэн 30 гаруй сайн дурынхан оролцов. Ингэхдээ өөрсдийн жороор Хүнсний манлай үйлдвэр Очир Дагинас компанид захиалгаар хийлгэж худалдаанд гаргадаг нитритгүй цэвэр махан зайдас Мангас нэрийн зайдасны орлогоороо ийнхүү эвент зохиожээ.

Хандивын өдөрлөгт дунджаар 2500 орчим хүн ирж Мангасуудын бэлдсэн бүтээгдэхүүнээр дайлуулсан байна. Тус өдрийн бүх цахилгааныг EcoFlow Mongolia Authorized Retailer бүрэн хариуцсан байна. Мөн хүнсний технологич Гал-Очир "Хоносон Хоол" номоо зарж зарсан мөнгөө хандивласан байна. 

Ингээд зөвхөн энэ өдөр нийт 24 сая 287 мянган  төгрөг хандивт цуглаж ЗҮРХ МАРТАХГҮЙ төсөлд хүлээлгэн өгчээ.