Зорчих эрхээ хоёр жилээр хязгаарлуулсан Ч.Маралмаа нь Дээд шүүхэд ханджээ

Зорчих эрхээ хоёр жилээр хязгаарлуулсан Ч.Маралмаа нь Дээд шүүхэд ханджээ

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргаж, зорчих эрхээ хоёр жилээр хязгаарлуулсан Ч.Маралмаа нь Дээд шүүхэд ханджээ. 

Тодруулбал, Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Улмаар Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, уг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл Ч.Маралмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг маргааш буюу долдугаар сарын 5-ны өдөр Дээд шүүх хэлэлцэх эсэхийг хэлэлцэх аж.