Мазаалай баавгайд зориулан 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгууллаа

Мазаалай баавгайд зориулан 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгууллаа

Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Мазаалай баавгайд зориулан биотехникийн арга хэмжээ авах, Зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудыг цэнэглэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

2023 оны зургаадугаар сарын 29-өөс  долдугаар сарын 4-ний хооронд Мазаалай баавгайн гол байршил газрууд болох Баруун шаргын баянбүрд, Шинэ ус, Мазаалай шанд, Хөшөөт, Шар хулсны баянбүрд, Цувлуур усанд байрлах тэжээлийн савуудад 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгууллаа.

Дархан цаазат газрын баруун хэсгийн уст цэг, баянбүрд, тэжээлийн савуудын ойролцоо байршуулсан зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай 42 автомат камерын батарейг сольж, шинээр 3 газарт 5 ширхэг автомат камерыг байршууллаа.

Энэ үер SMART системд 58 ажиглалт мэдээллүүдийг давхар бүртгэж, Буурын хяр, Хөтөл ус, Чонын довонд байрлах нарны өргүүрт худгуудад усны тоолуурыг суурилуулав.  Энэ хугацаанд нийт 6 хоног хээрээр үүрэг гүйцэтгэж, 1145 км замыг туулж ажилласан байна.

 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө