ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

Т.Бадамжунайг хорих ангиас суллуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан бол прокуророос түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх хугацааг дахин нэг сараар сунгах саналыг шүүхэд хүргүүлээд байсан.

Тэгвэл Т.Бадамжунайгийн цагдан хорих арга хэмжээг өөрчлөх өмгөөлчийнх нь хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, өнөөдөр /2023.07.04/ Т.Бадамжунайг нэг сар цагдан хорихоор боллоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны долдугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны долдугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгах шийдвэрийг гаргажээ.