Авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ

Авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.07.04/ боллоо. Тус зөвлөгөөний үеэр Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж, холбогдох үүрэг чиглэл, даалгаврыг өгсөн байна.

Тухайлбал,

-Аялал жуулчлалын улирал үргэлжилж буйтай холбогдуулан жуулчид, гадны зочид, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах

-Урин дулааны улиралд хоол хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах, стандартын шаардлагыг хангуулахад анхаарахыг үүрэг болгов.

-Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа явган болон дугуйн замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах

-Үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийг онцлон үүрэг болгожээ.

Мөн баярын болон амралтын өдрүүдэд гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.