ШУУРХАЙ: Өөрийн хүүхдээ өмөөрч 8 настай хүүхдийг зодсон иргэнийг 10 хоног баривчлах, 300 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

ШУУРХАЙ: Өөрийн хүүхдээ өмөөрч 8 настай хүүхдийг зодсон иргэнийг 10 хоног баривчлах, 300 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр /2023.05.27/ ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсэрт 40 орчим настай эрэгтэй өөрийн хүүхдээ өмөөрч найман настай хүүхдийн биед халдсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал, тус хорооны нэр бүхий хотхоны хүүхдийн тоглоомын талбайд "хүүхэд зодууллаа" гэсэн дуудлага мэдээллийн дагуу холбогдох албаныхан шалгаж улмаар прокурорын байгууллагаас иргэн А-г 30 хоног баривчлах хүсэлт гаргаад байсан ч өчигдөр /2023.07.04/ ХУД-ийн ЭХАШШ-ээс 40 орчим насны шүүгдэгч А-г гэмээ ухамсарлаагүй хэмээн 10 хоног албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах мөн 300 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.