Архангай аймаг 100 жилийн ойн хүрээндээ “АРА КОМПЛЕКС” гэх Монголын анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнг нээлээ /ВИДЕО/

Архангай аймаг 100 жилийн ойн хүрээндээ “АРА КОМПЛЕКС” гэх Монголын анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнг нээлээ /ВИДЕО/

Архангай аймгийн 100 жилийн ойн баярын хүрээнд “АРА КОМПЛЕКС” гэх Монголын анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнг энэ сарын 1-ний өдөр албан ёсоор нээлээ.

ВИДЕО:

Тодруулбал, тус аймагт 2022 оны байдлаар дотоодын 161520, гаднын 7173 жуулчин ирсэн бол 2023 оны төлөв байдлаар нийт жуулчдын тоо 285364 хүрнэ гэж тооцоолоод байгаа аж. Энэ хүрээнд Архангай аймгийн брэнд болсон Монгол сарлаг фестиваль, Орхоны хөндийн адуучдын баяр, Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал зэрэг эвент арга хэмжээний бэлтгэл ажил эхэлжээ.

Мөн залуус руу чиглэсэн шоу тоглолт, үзүүлбэр, спортын арга хэмжээ зэрэг шинэлэг 17 эвент зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү 25 га талбайд 4000 хүний багтаамжтай “АРА КОМПЛЕКС” стадион юм. 

Нийт 1500 автомашины зогсоол, 84 үйлчилгээний борлуулалтын цэг ажиллах хүчин чадалтай бөгөөд дотоодын болон гадаадын аялагч, амрагчдыг цэнгэлдэх хүрээлэнгээр зочилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр угтаж, сэтгэл ханамж дүүрэн буцаахыг эдний хамт олон илүүд үзэж байна. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, ганцаараа ирсэн ч уйдахааргүй өдөр бүр үзүүштэй хөтөлбөрүүдийг энд зохион байгуулна.

“Ара комплекс”-ийн эргэн тойронд “Этүгэн” үзэсгэлэн, циркийн тоглолт, Хүннү гүрний музей, гэрэл зургийн үзэсгэлэн, ретро машины үзвэр, амьтны хүрээлэн, “Week” хөгжмийн хамтлаг, худалдаа үйлчилгээ, хүүхдийн тоглоом, хүүхдийн цэцэрлэг, олон үндэстний 31 төрлийн хоол зэрэг нь өдөр бүр аялагч танд үйлчилнэ.

Өдөр бүрийн хөтөлбөрүүдээс гадна онцлох хөтөлбөрүүдийг дурдвал:

7.5,6-нд Бөхийн барилдаан

7.7-нд Нийтийн дууны оддын тоглолт

7.10, 11-нд Аймгийн баяр наадам

7.14-нд Breathe music night

7.15-нд “Lumino” хамтлагийн тоглолт

7.16-нд Шагайн харваа

7.21, 22-нд “АRA LIVE” амьд хөгжмийн тоглолт

7.22-нд “Мастер кросс” авто уралдаан

7.26-нд Соёлын өдөрлөг, Булган ууланд зул өргөх ёслол

7.27, 28-нд Аймгийн 100 жилийн ойн баяр наадам болно.