ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Хөх хотын ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож 3 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шүүхийн шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр шүүхээс гаргасан байдаг.

Харин шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь эл шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд тус хэргийг шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болох юм.