СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоёр хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоёр хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно

Ойрын хоёр хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжилэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.

2023 оны долоодугаар сарын 06-наас долоодугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдал: 

Энэ сарын 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 7-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6, 7-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.