СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэдэг газар Дэлгэрмөрөн голын усанд иргэн 1 хүн осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 04-ний өдрийн 21:25 цагт Онцгой байдлын албан хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн 62 настай  Ц -ийг долдугаар сарын 04-ний өдрийн 23:51 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж долдугаар сарын 05-ны өдрийн 01:23 цагт осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, Баянхошуу багийн “Өргөн хайрын дэнж” гэдэг газар голын эргээс 10 м зайтай, 0.2 м-ийн гүнээс цогцсыг олж гарган сумын хэсгийн Цагдаад шилжүүлэн өгчээ. 

Иймд иргэдийн голын усанд орохдоо анхаарал болгоомжтой байх, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.