Үргэлжлэн орсон борооны улмаас усанд автаж, зорчих боломжгүй болсон зарим замуудыг түр хаажээ

Үргэлжлэн орсон борооны улмаас усанд автаж, зорчих боломжгүй болсон зарим замуудыг түр хаажээ

Ойрын хоёр хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас усанд автаж, зорчих боломжгүй болсон зарим замуудыг түр хаажээ. Тодруулбал, 

  • Энхтайваны гүүрэн доорх зам буюу дунд голын эрэг дагуух зам
  • Говийн зам буюу хараагүйчүүдийн урд талын зам
  • Буянгийн зам
  • Гранд виллагаас орох нүхэн гарц усанд автаж зорчих боломжгүй болсон тус замуудыг түр хугацаагаар хаажээ.

Бороо ойрын хоёр хоногт зогсохгүй, үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зорчих боломжгүй замууд цаашид нэмэгдэж болзошгүй байна.