СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сэлбэ, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшнээс 5-20 см даван үерлэжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сэлбэ, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшнээс 5-20 см даван үерлэжээ

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр долдугаар сарын 4-ний өдрийн 16:00 цагийн байдлаар Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см, Сэлбэ гол СБД-ийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн орчимд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Туул голын усны түвшин 45 см орчим нэмэгдсэн бөгөөд цаашид үерийн түвшинг 10 см даван үерлэх төлөвтэй байна.

Ойрын хоногуудад нийслэл хотод бороо үргэлжлэн орох бөгөөд дээрх голуудын усны түвшин дахин нэмэгдэх тул голуудын сав дагуу суурьшиж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт зугаалгаар яваа иргэд болзошгүй үер, усны аюулаас сэргийлэхийг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.