ШУУРХАЙ: Сүхбаатар суманд болсон хурдан морины сунгааны үеэр долоон настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ

ШУУРХАЙ: Сүхбаатар суманд болсон хурдан морины сунгааны үеэр долоон настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд болсон хурдан морины сунгааны үеэр долоон настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтжээ. Хүүгийн хэд хэдэн хавирга хугарсан бөгөөд одоогоор АНЭ-т хэвтэн эмчлүүлж буй талаар Sukhbaatarinfo.mn мэдээлэв.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, хүүхэд хамгаалах хувцасгүй байсан болзошгүй. Мөн тус сунгаанд 20 гаруй морь дахиж, 10 гаруй автомашин дагалдан явж байсныг уяачид хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн 13 сумын уяачдын төлөөлөл, Цагдаагийн газар, ГБХЗХГ-ын удирдлагуудтай зөвлөлдөн хурдан морины уралдааныг олон тооны машин дагуулахгүй байх, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж иж бүрэн хамгаалах хувцсыг нь өмсүүлж хэвших уриалгыг гаргасан билээ.