ШУУРХАЙ: Прокуророос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн үргэлжүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

ШУУРХАЙ: Прокуророос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн үргэлжүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

"Нүүрсний" гэх хэргээр шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 8-ны өдөр дуусна. 

Тэгвэл прокуророос түүнийг үргэлжүүлэн хорих саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх уг саналыг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдаад байгаа юм.