ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн судалгаа явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Динозавр-Фестиваль”-ийг зохион байгуулна

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн судалгаа явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Динозавр-Фестиваль”-ийг зохион байгуулна

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Монгол нутгаас үлэг гүрвэлийн өндөг анх олдсон, палеонтологийн судалгаа явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Динозавр-Фестиваль”-ийг зохион байгуулах гэж байна. 

Тус арга хэмжээг долдугаар сарын 29-30 өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт буюу үлэг гүрвэл анх олдсон газарт нь зохион байгуулахаар болжээ.

Дэлхийн нийт үлэг гүрвэлийн олдворын тавны нэг нь Монголын нутгаас олдсон байдаг.

Харин иргэд энэ талаар дэлгэрэнгүй мэдлэг, ойлголт дутмаг тул палеонтологийн судалгааны хүрээнд олж авсан мэдээллийг танин мэдэхүйн хүрээнд энгийн, сонирхолтой байдлаар иргэдэд ойлгуулах зорилгоор тус фэстивалийг зохион байгуулж байгаа аж. Арга хэмжээнд 2000-5000 хүн хүлээж авахаар төлөвлөж байгаа ба хоол хүнс, байрлах орчин, урлагийн үзүүлбэр зэргийг багтаасан цогц арга хэмжээ болно гэдгийг онцлов. Мөн хүүхдүүдэд зориулсан “Залуу палеонтологич” булан нээгдэх гэнэ.

2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосонтой холбоотойгоор тус фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Манай оронд тусгай чиглэлийн буюу шинжлэх ухааны аялал жуулчлал сайн хөгжөөгүй тул уг арга хэмжээг энэ чиглэлийг хөгжүүлэх суурь болно гэж үзэж байгаа аж.