Д.Сумъяабазар: Сэлбэ голын эргийн дагуух айлуудын хохирлын хэмжээг тогтоож хуулийн дагуу шийднэ

Д.Сумъяабазар: Сэлбэ голын эргийн дагуух айлуудын хохирлын хэмжээг тогтоож хуулийн дагуу шийднэ

Нийслэлийн онцгой комиссоос үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Ойрын 4-5 хоногт Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Сүүлийн 30 жилийн хот төлөвлөлтийн алдааг засаж сайжруулах болно.  Хот төлөвлөлтийн алдаанаас болж нөхцөл байдал хүндрэх асуудал түгээмэл гардаг.  2020-2030 он хүртэл Хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Цаашид зөвшөөрөлгүй барилга байгууламж бариулахгүй байх тал дээр анхаарч хална. Одоогоор Сэлбэ голын эргийн дагуух айлуудын хохирлын хэмжээг тогтоож хуулийн дагуу шийднэ. Сэлбэ голын урсцын тохируулга хийх ёстой. Тодорхой хэмжээнд нуур, цөөрөм байгуулах шаардлагатай. Сэлбэ гол дагуух эхний байршилд 300 мянган куб метр хуримтлагдах багтаамжтай нуур үүсгэсэн" гэв.