БНСУ-ын эмнэлгээс манай улсын төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, эмчлэхээр болжээ

БНСУ-ын эмнэлгээс манай улсын төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, эмчлэхээр болжээ

БНСУ-ын Католик Их Сургуулийн “Католик Анагаах Ухааны Төв”-өөс манай улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй яаралтай хагалгаанд орох шаардлагатай, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг улсдаа урьж, эмчилгээ, хагалгаа хийжээ.

Тодруулбал, Яаралтай хагалгаанд орох шаардлагатай төрөлхийн зүрхний гажигтай зарим хүүхдүүд долдугаар сараас эхлэн Сөүлийн "Гэгээн Мэригийн эмнэлэг"-т хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Тус төсөл хөтөлбөр нь Монголын ард түмний эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой аж. Хэлэлцээрийн хүрээнд Солонгосын Католик эрүүл мэндийн төв Монгол Улсад байгаа зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг Солонгост урьж, эмчилгээ, мэс засал хийхээр болжээ. Мөн нэн ядуу, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тусламж дэмжлэг авах шаардлагатай өвчтөнүүдийг асран халамжлах зорилгоор Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд Солонгос багш нарыг илгээхээр болсон бөгөөд өвлийн улиралд өмсөх хувцас хандивлах аяныг өрнүүлэх гэнэ.