Франц улсад үймээний үеэр жагсагчид улсынхаа хамгийн том номын санг шатаахыг завджээ

Франц улсад үймээний үеэр жагсагчид улсынхаа хамгийн том номын санг шатаахыг завджээ

Францад зургадугаар сарын 27-нд жолооны үнэмлэхгүйгээр машин жолоодож явсан 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа иргэдийн эсэргүүцэл эмх замбараагүй байдал тус улсын олон муж хотуудад үргэлжилж байна.

France Press агентлагийн мэдээлснээр, "Марсель хотод эмх замбараагүй байдлын үеэр үймээн дэгдээгчид тус улсын хамгийн томд тооцогддог "Алькасар" номын санг шатаахыг завдсан бөгөөд цонхыг хагалж, барилгын орох хэсгийг галдан шатаахыг завджээ. Азаар тэд дотогш нэвтэрч чадаагүй тул гал гараагүй" гэжээ.

Номын сангийн захиргаа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр барилгад учирсан хохирлыг арилгаж, мягмар гарагт номын сан уншигчдадаа дахин үүд хаалгаа нээжээ.

Сонирхуулахад, энэхүү номын сан XIX зуунд баригдсан бөгөөд Марсель хотын төвд байрладаг юм. 1873 онд галд автаж ихээхэн хохирол амсаж байсан энэ барилгад 2004 он хүртэл теарт байрладаг байжээ. Номын сан сая орчим номтой бөгөөд 350 мянга нь нийтэд хүртээмжтэй байдаг аж.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө