Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Засаг даргын А/730 дугаар захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал,

- Ч:10 - “Ганц худаг-Баянмонгол хороолол - ТЭЦ 3” чиглэлийг Баян Монгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,

- Ч:32б - “Офицеруудын ордон - ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,

- Ч:42 - “Сүлжмэл-Нарны - Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх,

- Ч:56 - “Архивийн ерөнхий газар - Буянт Ухаа 2 хороолол - 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх,

- Ч:61 - “Офицеруудын ордон – МУБИС - 120 мянгат - Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах,

- Ч:71 - “Дүнжингарав - Баян Монгол хороолол - Хүннү 2222 – 120 мянгат - Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар тус тус зохицуулсан талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.