СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхааруулж байна

Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхааруулж байна.

Тухайлбал:

- Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах;

- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх;

- Цахилгаан шат бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх;

- Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх;

 - Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх;

- Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд  шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болох тул сэрэмжтэй байхыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс анхааруулж байна.