Хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна гэв

Хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургаар мийм хийсэн иргэнийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, шөнийн цагаар байцаалт, мэдүүлэг авсан талаарх мэдээлэл нь олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. "Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийн дагуу иргэн "Б" нарын олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдээллийн агуулга нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр гомдол, мэдээллийн бүртгэлд аван хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг" гэжээ.