Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг үерийн гамшигтай тэмцэх ажилд татан оролцуулж байна

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг үерийн гамшигтай тэмцэх ажилд татан оролцуулж байна

Улаанбаатар хотод үүсээд буй үерийн гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдлийг бууруулах, сэргээн босголтын ажилд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг татан оролцуулж байгаа нь нийтийн ашиг сонирхолд нийцсэн, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил болж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 10 байршилд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 200 гаруй этгээдээр Сэлбэ, Дунд голын дагуух үерийн далан босгох болон зам талбайн цэвэрлэгээний ажлыг хийлгэж байна.