БНСУ-ын ухаалаг хүлэмжийн аж ахуйг Монголд хөгжүүлэхээр хэлэлцлээ

БНСУ-ын ухаалаг хүлэмжийн аж ахуйг Монголд хөгжүүлэхээр хэлэлцлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Жиансу мужийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр дэд сайд М.Ганхүлэг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, “Алсын хараа-2050”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, Солонгос улсын ухаалаг хүлэмжийн аж ахуйг Монголд хөгжүүлэх тухай харилцан санал солилцсон байна.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чадварлаг боловсон хүчнийг Солонгос улсад урт, дунд, богино хугацааны чадавхжуулах сургалтад болон их дээд сургуульд салбарын чиглэлээр сургах тухай ярилцлаа. 

БНСУ-д Жиансу мужийн брэнд бүтээгдэхүүн болох үхрийн мах, алим, улаан лойл, цэвэр ус зэрэг бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж олон улсад экспортолдог талаар танилцуулж болно гэжээ.