Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр аргын тооллын 7 дугаар сарын 06. Билгийн тооллын зуны дунд сарын есөн мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үс сэвлэг үргээх буюу засуулахад эд малын гарлагатай.