БАРИМТ: "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөгөөнд зориулсан урлагийн тоглолтыг Соёлын яам 97.5 сая төгрөгөөр зохион байгуулжээ

БАРИМТ: "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөгөөнд зориулсан урлагийн тоглолтыг Соёлын яам 97.5 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Нийслэлийн болон хөдөө орон нутгийн удирдлагуудын оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт өнгөрсөн зургаадугаар сард /2023.06/болсон билээ.  Тэгвэл тус зөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан урлагийн тоглолтод 100 орчим сая төгрөг зарцуулсан байна. 

Тодруулбал, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн тушаалаар "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөгөөний хүрээнд зохион байгуулах урлагийн тоглолтод шаардагдах зардлыг баталсан байна. Ингэхдээ хөтлөгч, хамтлаг дуучид болон гоцлол дуучдыг тус бүр нь 3 сая, цирк, үндэсний хөгжим, бүжгийг 6 сая, жааз болон симфони оркестр, найрал дуучид, амьд хөгжмийн хамтлагийг тус бүр нь 4 сая, тоглолтын гэрэлтүүлэг, дуу шумыг 18 сая 500 мянга, тоглолт зохион байгуулалтыг 15 сая нийт 97 сая 500 мянган төгрөгөөр зохион байгуулахаар зардлыг нь баталсан байна. 

Эл урлагийн тоглолтод "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин Т.Дэлгэрмөрөн, "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амараа нарын уран бүтээлчид оролцжээ.