Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө

Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнээс давж, гол дагуух зарим барилга, айл өрхүүд усанд автаад байна.

Өнөөдөр /2023.07.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас "S outlet" дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар Ерөнхий сайд УОК-ийн зарим хүмүүстэй хуралдаж байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл маргааш /2023.07.06/ Засгийн газрын ээлжит бус зарлаж магадгүй байгаа аж.