“Алтай хотхон” руу орох авто замын хөдөлгөөнийг хааж, тог цахилгааныг түр хязгаарлажээ

“Алтай хотхон” руу орох авто замын хөдөлгөөнийг хааж, тог цахилгааныг түр хязгаарлажээ

Дунд голын усны түвшин үерийн аюултай хэмжээнээс давж, “Алтай хотхон” болон бусад хотхонууд усанд автах эрсдэл үүсээд байгаа тул хотхон руу орох замыг түр хаажээ.

Одоогийн байдлар том оврын машинаар элс, шороо буулгаж, шуудайлсан элсээр үерийн даланг хүчитгэх, бэхжүүлэх ажлыг холбогдох албаныхан хамтран, хурдан шуурхай гүйцэтгэж байна.

Мөн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Алтай хотхон” руу орох авто замын хөдөлгөөнийг хааж, цахилгааныг түр хязгаарлалаа.

Иймд иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд авто машинтай замын хөдөлгөөнд оролцохгүй байх мөн оршин суугчид аюулгүй байдлаа хамгаалж төрийн албан хаагчдын ажилд сайн дураараа тус дэм болохыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уриалж байна.