ЦЕГ: Зайлшгүй тохиолдлоос бусад үед автомашинтай зорчиж, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхыг хүсэж байна

ЦЕГ: Зайлшгүй тохиолдлоос бусад үед автомашинтай зорчиж, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхыг хүсэж байна

Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнээс давж, гол дагуух зарим барилга, айл өрхүүд усанд автаж нөхцөл байдал хүндрээд байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил, Сүхбаатар дүүргийн хоёр байршил, Баянзүрх дүүргийн нэг байршил, Баянгол дүүргийн нэг байршил, Хан-Уул дүүргийн хоёр байршилд холбогдох байгууллагын 1050 ажилтан, алба хаагч, 40 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтэд зайлшгүй шаардлагатайгаас бусад үед автомашинтай зорчиж, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байхыг хүслээ. Мөн үерийн усыг хаах хүн, хүч, автомашин, техник хэрэгсэлд үүрэг гүйцэтгэх боломж олгох, эрх бүхий байгууллагаас гаргасан гамшгаас хамгаалах шийдвэрийг биелүүлж, хамтран ажиллахыг Цагдаагийн Ерөнхий газар уриалж байна.