Гачуурт хавиар үерийн нөхцөл байдал хүндхэн байгаа тул НОК-оос "Playtime" фестивалийг хойшлуулах зөвлөмж хүргүүлжээ

Гачуурт хавиар үерийн нөхцөл байдал хүндхэн байгаа тул НОК-оос "Playtime" фестивалийг хойшлуулах зөвлөмж хүргүүлжээ

НОК-оос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2023.07.06/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Playtime" фестивалийг хойшлуулахаар зөвлөмж өгсөн талаар мэдэгдсэн юм. Учир нь Гачуурт хавиар үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндрээд байгаа тул ийнхүү хойшлуулах зөвлөмжийг тоглолт зохион байгуулагчдад хүргүүлсэн байна. 

Тус фестиваль нь долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр болох хуваарьтай. Гэвч тоглолт зохион байгуулагчид зөвлөмжийг хүлээн авалгүй, хэвийн үргэлжлүүлнэ гэх хариу өгсөн байж магадгүй байна.