Бага тойруу орчмын авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, байгууллагуудын үйл ажиллагааг цахим горимд шилжүүллээ

Бага тойруу орчмын авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, байгууллагуудын үйл ажиллагааг цахим горимд шилжүүллээ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, Бага тойруу дотор байрладаг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 2023 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагаас цахим горимд шилжүүлж, ажиллах горимд өөрчлөлт орууллаа.

Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа болон тусгай чиг үүргийн байгууллага, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Бага тойруу дахь авто замд хориглох шийдвэр гаргаж байна.

Гарсан шийдвэр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэн, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхийг иргэд, олон нийтэд уриалж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.