Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, НОК хамтран өнөөдөр 17.00 цагаас шуурхай хуралдана

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, НОК хамтран өнөөдөр 17.00 цагаас шуурхай хуралдана

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хот үерт автаад байна.

Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил
  • Сүхбаатар дүүргийн хоёр байршил
  • Баянзүрх дүүргийн нэг байршил
  • Баянгол дүүргийн нэг байршил
  • Хан-Уул дүүргийн хоёр байршилд нөхцөл байдал өндөр эрсдэлтэй байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр УОК, НОК хамтран 17.00 цагаас хуралдахаар болсон гэж Хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Уг хуралдаанаар нийслэлд онц байдал зарлаж болзошгүй байгаа аж.