Энэ сарын 8-ныг хүртэл урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ

Энэ сарын 8-ныг хүртэл урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ

Үргэлжилсэн усархаг борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голын ус үерийн түвшнээс давж, нөхцөл байдал хүндрээд байна.

Үүсээд буй үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Үүнд: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд буюу долдугаар сарын 8-ныг хүртэл Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, жагсаал, цуглаан, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг зогсоож, хязгаарлахыг, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох дүүргүүдийн Засаг дарга нарт болон бүх шатны нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болголоо.