Туул голын нөхцөл байдал, усны түвшинд яаралтай дүн шинжилгээ хийнэ

Туул голын нөхцөл байдал, усны түвшинд яаралтай дүн шинжилгээ хийнэ

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2023.07.06/ шуурхай хуралдлаа.

Хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахимаар удирдаж, холбогдох  албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Тухайлбал,

  • Зуслангийн бүсийн нөхцөл байдал, хэчнээн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай судалгааг нэн даруй гаргах,
  • Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул яаралтай арга хэмжээ авах,
  • Цахилгааны унасан болон унах эрсдэлтэй шонгийн тоон мэдээллийг тодорхой гаргах,
  • “Тавантолгой түлш” ХХК-аас 20 мянган шуудай авахаар болсон бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэх,
  • Далан байгуулахад мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах,
  • Туул голын нөхцөл байдал, усны түвшинд яаралтай дүн шинжилгээ хийх,
  • Хүн хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх,
  • Үерийн эрсдэлтэй 18 байршлын нөхцөл байдлын мэдээллийг тодорхой гаргах,
  • Сэлбэ голын урсацыг сайжруулах ажлыг яаралтай хийж, даланг аюул багатай газраар сэтлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Иймд боломжтой байршлуудын мэдээллийг тодорхой болгох зэрэг үүрэг өглөө.

Зуслан чиглэлд бүх хэрэглэгчийн цахилгааныг тасалсан бөгөөд иргэдийг цахилгаанд цохиулах, амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов. Мөн “Алтай” хотхоны гараашнуудаас автомашинуудыг гаргаж, усыг тогтоож, соруулсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

6 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

7 минутын өмнө