Төрийн банк: "Гялс банк"-аар гүүлгээ хийгээд 500 мянган төгрөгийн хадгаламжтай болоорой

Төрийн банк: "Гялс банк"-аар гүүлгээ хийгээд 500 мянган төгрөгийн хадгаламжтай болоорой

Төрийн банк олон төрлийн санхүүгийн үйлчилгээг онлайнаар авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээний урамшуулалт аянаа арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарлаад байна.

Тус аяны хүрээнд харилцагч “Гялсбанк” үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөх зэргээр сард 6-гаас дээш гүйлгээг хийснээр урамшуулалт аянд хамрагдаж, таван зуун мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжтой аж.

Өмнөх аянуудад сард нэг азтан тодордог байсан бол энэ удаад сард таван харилцагч "таван зуун мянган төгрөг"-ийн хадгаламжийн эздээр тодрох юм байна. Азтанг Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд ирэх арванхоёрдугаар сар гэхэд нийт гучин азтан тодрох юм.

Дэлхий нийтээрээ дижитал банкны төгс хувилбар луу шилжиж байгаа энэ цаг үед Төрийн банк нь цахим сувгуудад оруулах хөрөнгө оруулалтаа жил ирэх тусам өсгөхийн зэрэгцээ цахим үйлчилгээндээ банкнаас авч болох бүхий л шинэлэг боломжуудыг оруулж байгаа бөгөөд, харилцагчдад илүү хүртээмжтэй, тэдний цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсээр байна. Тухайлбал, Гялс банкаар Банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхөөс гадна 5 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг боломжуудыг шинээр нэвтрүүлжээ.

Хэрэв Танд Төрийн банкны "Гялсбанк" үйлчилгээ байхгүй бол өөрт ойрхон байрлах салбар нэгжид бичиг баримттайгаа хандаж, эсвэл онлайнаар бүртгүүлээд, өөрийн төлбөр тооцоог гар утас, бусад ухаалаг төхөөрөмжөөр хурдан шуурхай хийх боломжтой.