Монгол Улсын иргэн ОХУ-ын соёлын боть номын хоёр хуудсыг хилээр хууль бусаар гаргахыг завдсан хэргээр шүүгдэхээр болжээ

Монгол Улсын иргэн ОХУ-ын соёлын боть номын хоёр хуудсыг хилээр хууль бусаар гаргахыг завдсан хэргээр шүүгдэхээр болжээ

ОХУ-ын Буриадын гаалийн ажилтнууд 1849-1853 оны үеийн боть хэвлэлээс хоёр хуудас буюу эртний чулуун зургийн хэсгийг Монгол Улсын иргэн хилээр хууль бусаар гаргахыг завдсан талаар мэдээлжээ.

Тодруулбал, тус боть хэвлэлийн хуудсанд эртний чулуун зураг буюу хуяг, зэвсэг, сүйх тэрэг, морины оосор зэргийг илтгэсэн байжээ. Хиагтын гаалийн ажилчид зорчигч тээврийн чиглэлд гаалийн шалгалт хийх явцад энэхүү ОХУ-ын соёлын үнэт зүйлийг илрүүлсэн бөгөөд сэжигтэн гэх МУ-ын иргэн нь өөрийн хувийн автомашинаараа тээшиндээ зөөвөрлөж байсан гэжээ.

Тэрбээр ямар нэгэн хууль бус бараа тээвэрлээгүй хэмээн мэдэгдсэн ч түүний ачаа тээшийг шалгаж үзэхэд “Ф.Дрегорын хромолитографи” гэсэн 39х53 см хэмжээтэй хоёр бичээс бүхий цаас олж, хураан аван холбогдох алба руу явуулахад эдгээр нь 100 гаруй жилийн настай соёлын үнэт зүйл болох нь батлагдсан байна.

Шинжээчдийн дүгнэлтээр хромолитографийн аргаар хийсэн зургууд нь эзэн хаан I Николасын дээд тушаалаар хэвлэгдсэн "Орос улсын эртний дурсгалууд" гэх шинжлэх ухааны бүтээлийн нэг хэсэг байсан аж.

Тодруулбал, энэ нь эзэн хааны Урлагийн академийн профессор Федор Солнцевын 1830 оноос хойш хорь гаруй жилийн турш цуглуулсан Оросын эртний үеийн дурсгалын өвөрмөц зурагт цуглуулга юм. ОХУ-ын Соёлын яамны зүгээс хувь хүмүүс зөвхөн зөвшөөрөлтэй тохиолдолд хувийн хэрэгцээнд зориулж соёлын үнэт зүйлийг экспортлох боломжтой гэж тусгасан байдгийг онцлов.

Иймд Монгол Улсын иргэнд бараагаа мэдүүлээгүй /ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан/, хориг, хязгаарлалтыг дагаж мөрдөөгүй /Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан үндэслэлээр захиргааны зөрчлийн хоёр хэрэг үүсгэсэн байна.

Одоогоор зургийг гаалийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байрлуулсан бөгөөд цаашид шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа гэжээ.

Эх сурвалж: Baikal.daily

ФОТО: