Аврах ажиллагаанд явж байсан иргэн үерийн усанд энджээ

Аврах ажиллагаанд явж байсан иргэн үерийн усанд энджээ

Сэлэнгэ аймагт аврах ажиллагаанд явж байсан иргэн үерийн усанд энджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өчигдөр буюу долдугаар сарын 6-нд аврах ажиллагаанд явж байсан 1 иргэн Зил-131 маркийн авто машинтайгаа 64-ийн модон гүүрээр гарч байгаад машинтайгаа унан эндсэн харамсалтай үйл явдал болсон байна. Одоогоор цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.