Нийслэлийн хэмжээнд 59 байр, ус дулаан дамжуулах 6 төв цахилгаан эрчим хүчгүй байна

Нийслэлийн хэмжээнд 59 байр, ус дулаан дамжуулах 6 төв цахилгаан эрчим хүчгүй байна

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг засаж сайжруулахаар Барилга, хот байгуулалтын улсын албаны шуурхай штабаас үерийн аюултай бүсэд ажиллах ачааны автомашины тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар Дунд голын дагуух “Алтай”, “Хос өргөө”, “Цагдаа” зэрэг орон сууцны хотхон, Хараагүйчүүдийн төвийн зүүн талын орон сууцууд, хувийн хэвшлийн нийт 15 компанийн 150 гаруй орон сууц, ОСНААУГ-ын 59 байртай нийлээд 210 орчим орон сууцад үерийн ус орсон гэсэн мэдээлэл байна.

Өнгөрсөн хугацаанд Барилга, хот байгуулалтын улсын албаны шуурхай штаб Нийслэлийн онцгой байдлын комисстой хамтран ажиллаж, 20 ширхэг бохирын машиныг бэлэн байдалд шилжүүлжээ.

Усны түвшин эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн аж ахуйн салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргүүлэх талаар ХСУХАТАҮЗХ-д үүрэг чиглэл өгсөн байна. Мөн БХБЯ-ны ТНБД-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачааны автомашины судалгааг гаргаж, бэлэн байдалд орууллаа. Нийслэлийн Захирагчийн ажлын албанд “Эй Жи Зэт” ХХК-ийн эксковатор, ковш болон жолоочийн талаарх мэдээллийг тус тус хүргүүлсэн байна.

ОСНААУГ-аас Сүхбаатар дүүргийн 1, Хан-Уул дүүргийн 2, 3, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийт 59 байр, ус дулаан дамжуулах 6 төв цахилгаан эрчим хүчгүй байна.