Гурван байршилд Дунд голын гольдролыг өргөсгөн, урсацыг сайжруулснаар эрсдэл буураад байна

Гурван байршилд Дунд голын гольдролыг өргөсгөн, урсацыг сайжруулснаар эрсдэл буураад байна

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг сайжруулахаар 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн ХУД, СХД, СБД, БЗД, БГД, ЧД-ийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,800 гаруй ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэж байна.

Үерийн ус хальсан байршлуудад 80 мянга орчим шуудай, 900 м3 элсийг 300 орчим машин механизмаар хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэжээ. Мөн 108 барилга, байгууламжийн зоорийн усыг соруулж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт ус соруулах шаардлагатай 27 барилга, байгууламж байна.

Түүнчлэн зарим автозам, гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан хэвээр байгаа бөгөөд 11 автозам болон зарим хотхон усанд автсан тул байдал тогтворжих хүртэлх хугацаанд:

- БЗД-ийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” худалдааны төв хүртэлх Нарны зам,

  • ХУд-ийн 3 дугаар хороо Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамж,
  • Парисын гудамж /S’Outlet/
  • Алтай хотхон орчим болон урд талын хоёр гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаагаад байна.

Нийслэлийн 11 байршилд гудамж, зам, таван 5 нүхэн гарц усанд автсан бөгөөд Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын гольдролыг өргөсгөн, урсацыг сайжруулснаар одоогийн байдлаар  эрсдэл буураад байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

15 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

16 минутын өмнө