ЧУУЛГАН: УИХ-ын сонгуулийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эцэслэн батлав /LIVE/

ЧУУЛГАН: УИХ-ын сонгуулийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эцэслэн батлав /LIVE/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2023.07.07/ хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, хаврын чуулган хаалтаа хийх юм. 

Энэ хүрээнд Банкны тухай, Татварын тухай, Иргэний нисэхийн тухай, Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Улс төрийн намын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийг батлав.

Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх, Дээд боловсролын, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ явуулах үеэр төслийн 6.1 дэх хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг гишүүдийн 78.7 хувь нь дэмжсэн юм. Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ийнхүү эцэслэн баталсан нь Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа анхны тохиолдол болж байна. 

Мөн Үндэсний их баяр наадмын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эцэслэн батлав. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

ҮЗЭХ: