Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаар ахлуулсан багт Төрийн соёрхолт цол хүртээлээ

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаар ахлуулсан багт Төрийн соёрхолт цол хүртээлээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан. 

Тухайлбал, "Монгол Улсад өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг нэвтрүүлэн нутагшуулсан нь" бүтээлээр ГССҮТ, УНТЭ-ийн хамтарсан Анагаах ухааны доктор Т.Мөнхсайханаар ахлуулсан баг Төрийн соёрхолт цол хүртлээ. УНТЭ-ийн үений мэс заслын тасгийн Зөвлөх эмч Т.Мөнхсайхан болон дурангийн мэс заслын эмч Н.Энхтайван нараар тус баг нь ахлуулдаг билээ.