Ардын жүжигчин Д.Мэндбаярт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ардын жүжигчин Д.Мэндбаярт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. 

Тухайлбал, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, П.Цэрэндагва нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Энэ үеэр Д.Мэндбаяр “Их баярлалаа, Гэр бүлээрээ ийм сайхан алдрыг хүртэнэ гэдэг ховор хувь тавилан. Ховд аймгийн захчингууддаа баярлалаа, Театрын хамт олон, нийт уран бүтээлчиддээ их баярлалаа" гэлээ.