Д.Сумъяабазар: Нийслэлд болсон үерийн улмаас ундны ус бохирдоогүй

Д.Сумъяабазар: Нийслэлд болсон үерийн улмаас ундны ус бохирдоогүй

НОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Сүхбаатар дүүргийн 1-р хороо байрлах орон сууцны эргийн бэхэлгээ нурсан. Натурын гүүрний хашлага хөндийрч нурах эрдэл үүссэн. Тус замыг түр хугацаанд хааж, богино хугацаанд засварлана. Хотын зургаан дүүргийн хэмжээнд 52 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгааныг тасалсан.Одоогоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр ажиллаж байна.

Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай олон айл байна. Сэлбэ, Туул, Тэрэлж голын усны түвшинг байнга хэмжиж байна. Сэлбэ гол ахин үерлэхгүй гэх баталгаа байхгүй учраас эргийн дагуух далан байгууламжийн ажлыг эрчимтэй хийнэ.

Улаанбаатар хот орчмын голуудын үерийн мэдээллүүдийг өгье. Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өчигдөр орой 20:00 цагаас хойш усны түвшин 5-8 см буурсан. Тэрэлж голын усны түвшин өчигдөр оройноос хойш 28 см буурсан. Туул гол өмнөх өдрөөс 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Албаныхны мэдээгээр, Туул голын усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох хандлагатай байна. Мөн цахим орчинд үерийн улмаас Улаанбаатарын ундны ус бохирдсон гэх мэдээлэл яваад байна. Энэ бол худал мэдээлэл  Улаанбаатарын ундны ус бохирдоогүй. УСУГ-ын үйл ажиллагаа хэвийн, найдвартай үргэлжилж байна" гэсэн юм.