ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноолоо

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноолоо

Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан билээ. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. 

Тэгвэл "Хөгжлийн банк"-ны хэрэгт гэм буруутайд тооцогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 6 жилийн хорих ял оноолоо. Мөн үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, түүний хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.