Нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд их цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд их цэвэрлэгээ хийж байна

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ.

Өнөөдөр буюу долдугаар сарын 8-ний өдрийн 8:00 цагаас эхэлсэн цэвэрлэгээнд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид, цэргийн алба хаагч нар оролцож байна.

Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Тус байршлын лаг шавар, бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.