Туул гол нэмэн үерлэж байгаа тул "Плэйтайм" наадмын арга хэмжээг цуцаллаа

Туул гол нэмэн үерлэж байгаа тул "Плэйтайм" наадмын арга хэмжээг цуцаллаа

Өчигдөр буюу долдугаар сарын 8-ний өдрийн 23.00 цагийн үеийн байдлаар Туул голын усны түвшин 11 см-ээр нэмэгдэж, 288 см болжээ.

Энэ нь үерийн аюултай түвшнээс 28 см давсан үзүүлэлт юм. Иймд долдугаар сарын 6-ний өдрөөс эхлэн үргэлжилж байсан "Плэйтайм" наадмын гурав дахь өдрийн арга хэмжээг цуцаллаа.

"Плэйтайм" фестивалийг зохион байгуулагчдийн зүгээс гаргасан мэдэгдэлдээ, "Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime Festival нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан долдугаар сарын 8-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье" гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө