Налайх дүүргийн ойролцоо голд живж байсан иргэний амь насыг нь аварчээ

Налайх дүүргийн ойролцоо голд живж байсан иргэний амь насыг нь аварчээ

Налайх дүүргийн ойролцоо голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, Налайх дүүргийн 6 дугаар хороо орчимд Моторт завиар гол гаталж байсан иргэд усанд живж байсан иргэнийг олж харсан байна. Завьтай явсан иргэд залууг уснаас амжилттай гаргасан бөгөөд Налайх дүүргийн 6 дугаар хорооны цагдаа П.Оюунболд хугацаа алдалгүй хиймэл амьсгаа хийж, амь насыг нь аварчээ. Ойролцоо байсан иргэд тухайн залууг согтуу байсан гэх бөгөөд сэлнэ гэж ороод живсэн тухай мэдээлж байна.

Тухайн үед голоор завьтай явж байсан иргэн хэлэхдээ, "Бид моторт завьтай голоор явж байтал урсгал дээрээс нэгэн залуу усанд урсаж байхыг харсан. Нэг далд ороод нэг гарч ирээд хаана гарч ирэх нь мэдэгдэхгүй хэцүү байлаа. Одоо тухайн хүн эсэн мэнд байна. Налайх дүүргийн 6-р Хорооны цагдаа П.Оюунболд хугацаа алдалгүй ирж хиймэл амьсгаа хийснээр ухаан оруулж чадсан. Мөн хорооны эмнэлгийн тусламж ч хурдан шуурхай ирснээр аврах ажиллагаа амжилттай боллоо. Та бүхэн минь найз нөхдөөрөө ууж идсэн үедээ гол уснаас холхон байгаарай. Мөн хамт явж байгаа найз нөхдөө анзаарч байгаарай" гэсэн юм.